
Энэ хавар монгол улсын хэмжээнд 40 орчим мянган хүүхэд 3-4 хичээлээр элсэлтийн шалгалт өгсөн билээ. Шалгалтын эцсийн дүн өнөөдөр гарсан бөгөөд тэдний дүнг Боловсролын үнэлгээний төвийн http://www.eec.mn/ цахим хуудасанд оруулж эхлээд байгаа аж. Тиймээс уг цахим хаягаар нэвтрэн орж, "МИДСК-ын гишүүн, их дээд сургууль, коллежид 2010 онд оюутан элсүүлэх журам"-д заагдсан мэргэжлийн чиглэл тус бүрээр гаргасан онооны жагсаалтыг үзэх боломжтой гэнэ. Түүнчлэн маргаашнаас эхлэн хүүхдүүд хяналтын оноогоо аван суралцах их дээд сургуулиа сонгож эхлэх юм байна.
П.Наран