Эрсдэл учирсан хүүхдүүдэд тусална

Хуучирсан мэдээ: 2014.05.20-нд нийтлэгдсэн

Эрсдэл учирсан хүүхдүүдэд тусална

МОБИКОМ, ДЭЛХИЙН ЗӨН, ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР ХАМТРАН ЭРСДЭЛ УЧИРСАН ХҮҮХДҮҮДЭД ТУСАЛНА

Үндэсний хэмжээний үнэ төлбөргүй хүүхдийн тусламжийн 108 утас  5-р сарын 30-наас нээлтээ хийнэ.

2014.05.19, Улаанбаатар хот – Мобиком Корпораци, Дэлхийн зөн Монгол, Хүүхдийн төлөө үндэсний газар  хамтран 18 хүртэлх насны бүхий л хүүхэд, залуучуудад хэрэгцээ шаардлага гарсан эсвэл эрсдэлд учирсан тохиолдолд тусламж, дэмжлэгийг орон даяар үзүүлэх “Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээ” шинэ төслийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

Өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурснаар 5-р сарын 30-наас эхлэн улс орон даяар, үнэ төлбөргүй үйлчлэх хүүхдийн тусламжийн утасны төвийг байгуулахаа зарлалаа. Хүүхэд 108 дугаарт үнэ төлбөргүй залгаснаар Монгол орны хаанаас ч, 7 хоногийн 24 цагийн турш тусламж, дэмжлэг, зөвлөгөө авах боломжтой болох юм.

"Дэлхийн зөн Монгол, Хүүхдийн төлөө үндэсний газартай хамтран хүүхдүүдэд хамгийн сайн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай мэдээллийн технологийн дэвшилтэт тоног төхөөрөмж болон програм хангамжийг нийлүүлж, зөвлөхүүдийг сургаж, мэргэшүүлснээр хүүхдэд зориулсан нэг цэгийн тусламжийн утасны төвийн үйлчилгээ улам бүр өргөжин тэлж, тусламж хэрэгтэй хүүхэд бүрт хүрч чадах юм. Бид баяртайгаар туршлагаа хуваалцан, шаардлагатай тоног төхөөрөмж, үйлчилгээгээр дэмжин ажиллаж байгаа бөгөөд  манай компанийн хүн бүр энэхүү төсөлд зүрх сэтгэлээсээ хандаж байгаа" гэж Мобикомын гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй хэллээ.

Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээний гол үүрэг нь хүүхдүүдийг хэрэгцээтэй мэдээллээр нь хангах, зөвлөгөө өгөх, эрсдэл учирсан хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх юм. Хүүхдэд туслах шинэ утас нь улсын хэмжээнд 24 цагаар ажилласнаар өнгөрсөн онд бүртгэгдсэн хүүхэд хүчирхийлэлд өртсөн тухай цөөнгүй тооны яаралтай дуудлага, түүнээс гадна бүртгэгдээгүй түүнээс ч олон тохиолдлын тоог бууруулахад хувь нэмрээ оруулах болно.

Мобиком нь өөрийн туршлагад тулгуулан дуудлагын үйлчилгээний системийг нийлүүлснээр Хүүхдийн төлөө үндэсний газар, Дэлхийн зөн Монгол ОУБ-ийн ажилтнууд нь хүүхдийн дуудлагын мэдээллийг хадгалах, хэрэгцээт статистикийг ашиглах, хүүхдийн эрхийг хамгаалах, шаардлагатай тохиолдолд тэдгээр хүүхдүүдийг хамгаалах, шуурхай арга хэмжээ авахад нь туслах юм.

Хүүхдийн төлөө үндэсний газар нь шинэчилсэн Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээг хэрэгжүүлснээр хүүхдийн туслалцаа авах хүсэлтийг хүлээн авч, оновчтой арга хэмжээг зохион байгуулж, цагдаа, эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтнуудаас бүрдсэн олон талт багийн хамтын ажиллагааг хангаж, Монголд хүүхэд хамгааллын эрүүл тогтолцоог хөгжүүлэх томоохон алхамыг хийх юм.

Дэлхийн Зөн Монгол ОУБ нь төслийн зорилтынхоо хүрээнд техник, санхүүгийн туслалцаа үзүүлж, хамтарсан багийн чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээний ажилтнуудад сургалт явуулж, орон нутгийн олон талт багуудын чадавхийг бэхжүүлэх болно.

Хүүхдийн төлөө үндэсний газар, Дэлхийн зөн Монгол, Мобикомын хамтын ажиллагааны дүнд хэрэгжих Үндэсний Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээ төсөл нь нийгмийн хариуцлагын нэг тод жишээ бөгөөд Монголын ирээдүй хүүхэд багачуудад туслалцаа үзүүлэх юм.

# # #

 

Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл;

 

Мобиком Корпораци

Дэлхийн зөн

Хүүхдийн төлөө үндэсний газар

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж