Хуучирсан мэдээ: 2014.05.20-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн эхний өдрийг болоод ч тэрүү түйтэрийнхэн өчигдөр идэвхитэй байлаа. Жиргээчид өчигдөр  цөөнгүй сэдэв онцолсноос тоймлон хүргэе.

Ерөнхий сайд өөрийн твиттертээ Монголдоо гутал, цүнх үйлдвэрлэж буй компанийг хүлээн авч уулзсан талаар жиргэсэн жиргээчдийн анхаарлыг татав. Үндэсний үйлдвэрээ дэмжих уриалга гарган нэг их наядын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа Засгийн газрын тэргүүний жиргээ  бусад болжморуудаас сайн, муу үг сонсоход хүргэв.

С.ГОНЧИГСУМЛАА ‏@Gonchigsumlaa_S   Үндэсний үйлдвэрүүдээ хөл дээр нь босгох гэж төрийн бодлого,хөрөнгө санхүү, чадамжийн %д бүрэн дэмжиж бгаа 9-д амжилт хүсэе!

М.Энхжаргал ‏@Edik456  дэмжээл бгаа сайнаасаа саар нь их бнаа чанар енге vзэмж гэж бх естой гэтэл Монголд vйлдвэрлэв гэсэн нэр тедий бнаа

Т.Энхжаргал ‏@enkhjargal_tbb   Өрсөлдөх гол чадвар нь хэрэглэгчдэд таалагдсан загвар хийцтэй байх шүү дээ гэвч энэ нь манайханд дутмаг байна

 

Saran ‏@nomadic_o   Тер татвараас хенгелж дэмжих хэрэгтэй, ундэсний уйлдвэрлэлийг

hegot.game ‏@hegotgame8   зөв л дөө… Гэхдээ дотоодын ажиллах хүчээ дэмнэх,нь Үндэсний үйлдвэрлэл шүү Ноён даргаа

Erdenebayar ‏@erdenebayar_l   Магтахаас гадна илүү сайн Итали арьс шиг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлээрэй, сур сур бас дахин 🙂

Dorjpurev ‏@doko_action   хүмүүс яагаад гадаадын брэнд өмсөөд байна. Манайд технологи нь алга- арьс боловсруулах, гутлын ул хийх

Жиргээчдийн дунд хамгийн алдартай Танхай эмээ гэгч дахин нэг эвлүүлэг хийжээ. Түүний  фотоо эвлүүлгийг жиргээчид хамгийн их шэйрлэсэн байлаа. Танхай эмээгийн эвлүүлгийг 134 хүн бусаддаа түгээсэн бол  98 хүнд таалагдсан гэсэн үнэлгээг авчээ. Жиргээчид ч энэ талаар дуугүй өнгөрсөнгүй, өөрсдийн саналаа ч нэмэрлэсэн юм.

Shilenchuluu/Hartos ‏@Tender8899   xaxaxa ene Altanhuygiin shot yaj l bol yaj taarah yum. Zolig chine savaagaa haychihiin

 –Бүрэнбаатар ‏@bburenbaatar   энэ бараг үнэн бх шүү

Degi ‏@degi0909   odo ugasa l iim yum blno.udaan hugatsaand bolson zuilig 100han honogin dotor shiidne gj yu l bhaw

purevsuren ‏@puujee1219   М.Энхболд ерөнхий сайдын суудлыг булааж авч сурсан гар ш дээ .Наадах чинь удахгүй биелэнэ дээ

Ulemj ‏@ulemjd   Манай сайд унэхээр фотогеничниймаа кккк

Жиргээчдийн дараагийн онцолсон сэдэв бол Сэлбэ голыг цэвэрлэсэн оюутнууд байлаа. Сар бүр 70 мянган төгрөг авдаг, автобусанд үнэгүй зорчдог зэрэг шүүмжлэлд өртдөг  оюутнууд маань энэ удаа сошиал ертөнцийнхнөөс сайн үнэлгээ авав. Монголын оюутны холбооноос санаачлан өнгөрсөн амралтын өдрүүдэд оюутнууд Сэлбэ голын дагуу хог цэвэрлэжээ. Энэ нь жиргээчдэд ч таалагдаж, цаашдаа ч ийм үйл ажиллагааг байнга зохион байгуулж байхыг уриалж байсан юм.

Эвдэрхий Хүн ‏@Woman666   тэгмээршд бэлэнчлэгчид

Чөлөөт хүн ‏@Ganzorig1   баярлалаа

Tegshbayar Sharavdor ‏@TegshbayarShara   Ёстой сайхан цэвэрлэсэн байна лээ шүү Харин дахиад тийм аймаар хогтой болгочихгүй л юм сан

С. Түвшинжаргал ‏@tuvshinjargalse  Цаашид ч гэсэн ийм ажил байнга хийж байгаасай.

Энэ өдрийн хамгийн сайхан сэдэв бол хогийн савтай такси.  Машиныхаа цонхоор хог хаядаг жолооч нарын дэргэд соёлтой жолооч гэдгээ харуулсан таксины жолоочийн хогийн сав жиргээчдэд таалагдсан. Цаашлаад бүх такси хогийн савтай болж, жолооч нар машиныхаа цонхоор хог хаяхгүй байгаасай гэдгийг жиргээчид жолооч нарт хаягласан шүү. Тиймээс их хотын жолооч нар бүгдээрээ машиныхаа цонхоор хогоо хаяхгүй байхыг бид ч бас уриалж байна.

Билгүүн Тулга‏@ginjbaatar. Жолооч нараа! Автомашины цонхоор хояг битгий хаяарай. Таны нэр хvнд л хаясан хогтойгоо хамт газарт гишгэгддэг юм шvv.

Bayarmagnai.B ‏@magnai21  Хог хаясан жолоочийг торгох хууль, эрхзүйн үндэс байдаг уу?

Билгүүн Тулга ‏@ginjbaatar  энэ талаар нээрээ ЗХД-д байдаггvй. Хувь хvний ухамсрын асуудал лдаа уг нь 🙂

Цахим Болжмор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж