Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах "Гэгээн муза" наадмын шагнал гардуулах ёслол өндөрлөлөө. "Гэгээн муза" наадмын оргил үе болох драмын урлагийг төрөлд
- “Кихот ноён” /УДЭТеатр/
- “Сэрүүн хасын нууц” /”Х-ТҮЦ” продакшн/
- “Хоёр хүний дэмийрэл” /Египтын “Давалгаа” театр/
- “Сандал” /”Вlаск bох” театр/ жүжгүүд нэр дэвшсэнээс дараах уран бүтээлчид шилдгээр шалгарлаа.
Шилдэг хөгжмийн зохиолч: “Х-ТҮЦ” продакшны бүтээл “Сэрүүн хасын нууц” жүжгээр Оки буюу Одбаяр
Шилдэг зураач: “Кихот ноён” жүжгээр УДЭТ-ын зураач С.Ариунболд
Шилдэг эрэгтэй туслах дүр: УДЭТ-ын бүтээл “Кихот ноён” Санчо Пансагийн дүрээр Г.Амгаланбаатар
Шилдэг эмэгтэй туслах дүр: “Сэрүүн хасын нууц” жүжгийн Луо авхайн дүрээр Төрийн соёрхолт Н.Сувд
Шилдэг эрэгтэй гол дүр: “Кихот ноён” жүжгийн Кихотын дүрээр Гавьяат жүжигчин С.Жаргалсайхан
Шилдэг эмэгтэй гол дүр: “Сэрүүн хасын нууц” жүжгийн Сюэкогийн дүрээр Гавьяат жүжигчин И.Одончимэг
Шилдэг найруулагч: “Кихот ноён” жүжгээр УДЭТ-ын найруулагч Б.Баатар.
Шилдгийн шилдэг уран бүтээл: УДЭТ-ын бүтээл “Кихот ноён” жүжгийн уран бүтээлчид.
Э.ТЭМЛҮҮН