Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах "Гэгээн муза" наадмын шагнал гардуулах ёслол Соёлын төв өргөөнд үргэлжилж байна. Одоогоор "Гэгээн муза" наадмын Хүүхдийн болон Дуулалт жүжиг, Нэг хүний жүжгийн төрөлд өрсөлдсөн уран бүтээлчдээс шилдгүүд тодроод байна. Арваннэг дэх удаагийн "Гэгээн муза" наадмын Нэг хүний жүжгийн төрөлд,
- “Тэнгэрийн аялгуу” /Монгол/
- “Наташагийн мөрөөдөл” /Монгол/
- “Солиорол” /Монгол/
- “Бичлэг” /Монгол/
- “Шүтээн гэмээр диван” /Монгол/
- “Хүний дуу хоолой” /Тува/
- “Хүлээлт” /Серби/ жүжгүүд нэр дэвшсэнээс дараах уран бүтээлчид шилдгээр шалгарлаа.
Шилдэг эмэгтэй жүжигчин: "Black Box" театрын “Солиорол” жүжгээр Л.Эрдэнэ-Очир
Шилдэг эрэгтэй гол дүр: "Black Box" театрын "Краппийн сүүлчийн бичлэг" жүжгээр Г.Мөнхжаргал
Шилдэг зохиолч: “Тэнгэрийн аялгуу” Б.Галаарид
Шилдэг тайзны зураач: "Black Box" театрын "Краппийн сүүлчийн бичлэг" жүжгээр С.Мягмар
Шилдэг найруулагч: “Тэнгэрийн аялгуу” жүжгийн найруулагч Д.Сангибат.
Э.ТЭМЛҮҮН