Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах "Гэгээн муза" наадмын шагнал гардуулах ёслол Соёлын төв өргөөнд үргэлжилж байна. Одоогоор "Гэгээн муза" наадмын Хүүхдийн болон Дуулалт жүжгийн төрөлд өрсөлдсөн уран бүтээлчдээс шилдгүүд тодроод байна. Арваннэг дэх удаагийн "Гэгээн муза" наадмын Дуулалт жүжгийн төрөлд,
- Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын бүтээл “Гоолингоо”
- Дорнод аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ван хүний үр”
- Увс аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ээрэн хүрээ”
- Классик мюзикп” продакшны бүтээл “Ромео Жульетта”
- ӨМӨЗО-ны Ордос Үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэнгийн бүтээл “Монгол шатрын домог” жүжгүүд нэр дэвшсэнээс дараах уран бүтээлчид шилдгээр шалгарлаа.
Шилдэг хөгжмийн зохиолч: ӨМӨЗО-ны Ордос Үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэнгий бүтээл "Монгол шатрын домог" Х.Дорноо
Шилдэг эрэгтэй туслах дүр: Сэлэнгэ аймгийн "Сэлэнгийн долгио" чуулгын бүтээл "Гоолингоо" жүжгийн Алтанболдын дүрээр Б.Ууганбаатар
Шилдэг эмэгтэй туслах дүр: Классик мюзикп” продакшны бүтээл “Ромео Жульетта”-ийн өрлөг эхийн дүрээр Зууны манлай дуучин, Гавьяат жүжигчинБ.Сарантуяа
Шилдэг эрэгтэй гол дүр: Дорнод аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ван хүний үр” жүжгийн Данжаадын дүрээр А.Одсүрэн
Шилдэг эмэгтэй гол дүр: Дорнод аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ван хүний үр” жүжгийн Ялгуунгоогийн дүрээр жүжигчин н.Ариунчимэг
Шилдэг зохиолч: Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын бүтээл “Гоолингоо” жүжгээр С.Баярсайхан
Шилдэг найруулагч: ӨМӨЗО-ы “Монгол шатрын домог” жүжгээр найруулагч Г.Навчинхуар.
Э.ТЭМЛҮҮН