Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах "Гэгээн муза" наадмын Улаан хивсний ёслол өнөөдөр Чингисийн талбайд болсон бол яг одоо Соёлын төв өргөөнд шагнал гардуулах ёслол үргэлжилж байна. Одоогоор "Гэгээн муза" наадмын Хүүхдийн жүжгийн төрөлд өрсөлдсөн уран бүтээлчдээс шилдгүүд тодроод байна. Арваннэг дэх удаагийн "Гэгээн муза" наадмын хүүхдийн жүжгийн төрөлд,
- Драмын театрын бүтээл “Норовын намтар"
- Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүтээл “Эрх цагаан унага”
- Сүхбаатар аймгийн ”Жаахан шарга" театрын бүтээл “Муурын байшин”
- “Гацуурхан” театрын бүтээл “Чоно ба долоон ишиг” жүжгүүд нэр дэвшсэнээс дараах уран бүтээлчид шилдгээр шалгарлаа.
Шилдэг тайзны зураач: Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Муурын байшин” жүжгийн зураач Ё.Гантулга
Шилдэг хөгжмийн зохиолч: Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Муурын байшин” жүжгийн хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал
Шилдэг эрэгтэй туслах дүр: УДЭТ-ын бүтээл "Норовын намтар" жүжгийн өвөөгийн дүрээр Б.Отгонбат
Шилдэг эмэгтэй туслах дүр: Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Муурын байшин” жүжгийн гахайн дүрээр жүжигчин Д.Болортуяа
Шилдэг эрэгтэй гол дүр: УДЭТ-ын бүтээл “Норовын намтар" жүжгийн дүрээр А.Чингүүн
Шилдэг эмэгтэй гол дүр: Сүхбаатар аймгийн ”Жаахан шарга" театрын бүтээл “Муурын байшин” жүжгийн эзэн муурын жүжгээр А.Тодгэрэл
Шилдэг найруулагч: УДЭТ-ын бүтээл “Норовын намтар" жүжгийн найруулагч Ч.Түвшин.
Э.ТЭМЛҮҮН