Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах 11 дэх удаагийн “Гэгээн муза” наадмын улаан хивсний ёслол эхлэхэд бэлэн болжээ. Энэ удаагийн Улаан хивсний ёслол Чингисийн талбайд болж байгаагаараа онцлог. Өнгөрсөн жил уг наадамд Монгол, Орос, Канад, Серби, Македон, Косово улсаас уран бүтээлчид оролцож, театр судлаач найруулагч нар шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилласан. Тэгвэл энэ жилийн “Гэгээн муза” наадамд Монгол, Египет, Серби, ОХУ-ын Тува улс, ӨМӨЗО-ны уран бүтээлчид өрсөлдөж байна. Наадмыг шүүн тунгаахаар АНУ-ын төрийн департментийн харьяа Олон улсын театрын хүрээлэнгийн шүүгч, найруулагч, жүжигчин, продюсер Элизабет Хэсс, ОХУ-ын шилдэг залуу 10 найруулагчийн нэг Сюзанна Ооржик нар уригдаж ирээд байгаа билээ.
“Гэгээн муза” наадамд нэр дэвшиж буй уран бүтээлүүдийг танилцуулъя.
-
Драмын жүжгийн төрөлд:
- Драмын театрын бүтээл “Кихот ноён”
- “Х-ТҮЦ” продакшны бүтээл “Сэрүүн хасын нууц”
- “Вlаск Вох” театрын бүтээл “Сандлууд”
- Египетийн “Давалгаа” театрын бүтээл “Хоёр хүний дэмийрэл”
-
Дуулалт жүжгийн төрөлд:
- Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын бүтээл “Гоолингоо”
- Дорнод аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ван хүний үр”
- Увс аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ээрэн хүрээ”
- Классик мюзикп” продакшны бүтээл “Ромео Жульетта”
- ӨМӨЗО-ны Ордос Үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэнгийн бүтээл “Монгол шатрын домог”
-
Хүүхдийн жүжгийн төрөлд:
- Драмын театрын бүтээл “Норовын намтар"
- Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүтээл “Эрх цагаан унага”
- Сүхбаатар аймгийн ”Жаахан шарга" театрын бүтээл “Муурын байшин”
- “Гацуурхан” театрын бүтээл “Чоно ба долоон ишиг”
-
Нэг хүний жүжгийн төрөлд:
- “Тэнгэрийн аялгуу” /Монгол/
- Наташагийн мөрөөдөл” /Монгол/
- “Солиорол” /Монгол/
- “Бичлэг” /Монгол/
- “Шүтээн гэмээр диван” /Монгол/
- “Хүний дуу хоолой” /Тува/
- “Хүлээлт” /Серби/ жүжгүүд тус тус өрсөлдөж байна.
Э.ТЭКҮ