Буддын шашны хамгийн эртний хийдүүдийн нэг Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь Эрдэнэ зуу хийдийн “Хархорум” музейд хулгай оржээ. Хулгайн хэргийг тавдугаар сарын 18-19-нд шилжих шөнө үйлдсэн болохыг албаны хүмүүс мэдээлэв
Өвөрхангай аймгийн цагдаагийнхны мэдээлснээр хийдийн музейгаас долоон ширхэг бурхан алдагдсан бөгөөд тэдгээр нь хөөмөл жавилтай, их бие болон суурь нь алтан шахмал, цутгамал, 22,8 кг жинтэй Дүйнхор бурхан, 1.595 кг жинтэй, гууль цутгамал, алтан шармал Жүгдэрнамжил бурхан, зэс хөөмөл, алт шармал 1.230 кг жинтэй Майдар зэрэг бурхад байжээ. Эдгээр бурхадууд нь хосгүй үнэт соёлын өвд багтдаг юм.
XVIII зууны дунд үед хамаарах, нийт 70 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх бурхдыг хулгайлсан хэрэгтнийг эрэн сурвалжлах ажил үргэлжилж байна.
Э.ТЭКҮ