Колумби: Автобусанд гал гарч, 31 хүүхэд амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2014.05.19-нд нийтлэгдсэн

Колумби: Автобусанд гал гарч, 31 хүүхэд амь үрэгджээ

Колумбын хойд хэсгийн Фундакион хотын ойролцоо явж байсан автобусанд гал гарснаас  31 хүүхэд амь үрэгдэж, 24 хүүхэд, нэг хүн түлэгдэж гэмтсэн аймшигт осол өнөөдөр өдөр /V.19/ гарчээ. Автобусанд голдуу 14-өөс доош насны хүүхдүүд зорчиж явсан байна.  Хүүхдүүд Христийн сүмийн шашны үйл ажиллагаанд оролцоод буцаж явсан аж. Гэрчүүдийн яриагаар автобусанд юм дэлбэрэх чимээ гарсны дараа гал авалцаж эхэлсэн байна. Цагдаагийнхны үзэж буйгаар автобусанд дэлбэрэлт болж, гал гарсан нь техникийн доголдлоос болсон гэнэ. Олон хүүхдийн амийг авсан эмгэнэлт осолтой холбоотойгоор Фундакион хотын иргэд ихээр гашуудаж байна.

 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж