Цоомоо амлалтаа биелүүлэв

Хуучирсан мэдээ: 2014.05.19-нд нийтлэгдсэн

Цоомоо амлалтаа биелүүлэв

Аваргуудын лигийн финалын тоглолтыг үзнэ гэдэг хөлбөмбөгийн фанатын хувьд энгийн нэгэн хүсэл бус мөрөөдлийн дайтай ховор боломж байх нь гарцаагүй. Энэ ч үүднээс “Heineken” брэндээс санаачлан хөлбөмбөгийн шилдэг фанатыг Ибизад очиж, тавдугаар сарын 24-нд болох “Реал Мадрид” болон “Атлетико Мадрид”-ын гал гарсан тулааныг үзэх боломж олгохоор болсон билээ. Ингээд хөлбөмбөгийн үнэнч фанатуудаас шалгарсан шилдэг гурван хөгжөөн дэмжигч болох Э.Цолмонбаяр, жүжигчин Д.Лхагва болон спортын сэтгүүлч Б.Хосбаяр нарыг өрсөлдүүлж, хамгийн Like цуглуулсанд нь Ибиза явах тасалбар гардуулсан юм. Цахим хүрээнд, сошиал медиа ертөнцөд өрнөсөн энэ өрсөлдөөний ялагчаар харин Цоомоо шалгарсан.

Тэгвэл Ибиза аралд тухлан Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн шувтаргын тоглолтыг шууд үзэх азтанаар тодорсон “ТВ Коктейл”-ын Э.Цолмонбаяр амлалтаа биелүүлж, хотын төвөөр цээж нүцгэлэн боди арттай зугаалав. Азтан болбол боди артаар биеэ гоёж, хотын гудамжаар нүцгэн алхахаа амласан Цоомоо хайртай багийнхаа өмсгөлийг зуруулж, цас бороог ч үл ажран их хотын гудамжаар явж, өөрийг нь дэмжсэн хүмүүст талархлаа илэрхийлсэн нь энэ. Цоомоо энэ тухайгаа “Ибиза явах эрхээ авсан. Амлалтаа биелүүллээ. Дэмжсэн бүх хүмүүст чин сэтгэлээ баярласан шүү” хэмээн Фейсбүүк хуудсандаа бичиж, дээрх зургуудыг оруулжээ.

Т.МАША

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж