Номын сан, номын дэлгүүр, номын худалдаа эрхлэгчид хамтран “Номын баяр” өдөрлөгийг зохион байгуулж байна. Залуучуудын холбооны санаачилсан энэхүү номын баяр нь хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр Монголын Үндэсний номын сан, Залуучуудын аялал жуулчлалын корпораци хамтран “Үнэт ховор номын музейтэй танилцах аялал”-ыг зохион байгуулж, аялалд 30 гаруй залуучууд хамрагдсан байна.
Номын өдөрлөгийн үеэр номын сан, дэлгүүрүүдийн талаарх мэдээллийг хүргэж, номын үзэсгэлэн худалдаа, шинэ номын танилцуулга, номын дуудлага худалдаа, номын солилцоог зохион байгуулж буй ажээ. Өдөрлөгт Монголын үндэсний номын сан, Интерном, Анар, Аз хур, Миний ном клуб оролцох юм. Хандиваар цугласан номыг хорих ангид өгөх юм байна.
Д.ЦЭЦ