Кипр улсад болсон сонирхогчдын боксын олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс манай тамирчид хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Тавдугаар сарын 15-18-ны өдрүүдэд болсон энэхүү тэмцээнд манай улсаас дөрвөн боксчин өрсөлдөж, бүгд шигшээд өрсөлдсөн байна. Манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 91 кг-ын жинд хүч үзсэн Д.Отгонбаяр, эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд өрсөлдсөн М.Нандинцэцэг нар алтан медаль хүртлээ. Харин эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд өрсөлдсөн Ц.Отгон-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн О.Сувд-Эрдэнэ нар мөнгөн медаль медалийн эзэд болсон байна. Кипр улсад болсон энэхүү боксын А зэрэглэлийн тэмцээнд 17 орны тамирчин өрсөлджээ. Хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртсэн Монголын тамирчид багийн дүнгээр тэргүүн байранд шалгарсан юм .
Б.БИЛЭГ