АН-ын бүлэг маргааш мэдээлэл хийнэ гэлээ

Хуучирсан мэдээ: 2014.05.19-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг маргааш мэдээлэл хийнэ гэлээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан үргэлжилсээр байна. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг таван асуудлыг хэлэлцэж буй бөгөөд өнөөдрийнхөө хуралдааны талаарх албан ёсны мэдээллийг маргааш өгөхөөр болсон байна. Уг бүлэг сүүлийн үед даваа гаригийн хуралдааныхаа цагийг сунган хуралдах болсон бөгөөд асуудлыг ажил хэрэгч, нухацтайгаар хэлэлцэн байж бүлгээрээ нэгдсэн байр сууринд хүрэх шаардлага тавьж буй аж.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж