Хөвсгөл аймгийн хэмжээнд 2014 онд 1500 орчим сурагч Ерөнхий боловсролын сургуулиа дүүргэж Элсэлтийн ерөнхий шалгалтандаа бэлтгэж байгаа. Боловсрол үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарыг гаргаж, эхний шалгалт 6 дугаар сарын 14-нээс эхлэнэ.
Сүүлийн жилүүдэд Мөрөн сумын хүн ам өсөж, шинэ сургууль барих хэрэгцээ шаардлага үүсч байгаа. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан энэ жил 11 дүгээр ангиа төгсч байгаа сурагчидтай уулзаж, 2014 онд магадлан итгэмжлэгдсэн Их дээд сургуулиудын дэлгэрэнгүй мэдээлэл, Сургалтын төрийн сангийн тэтгэлэг, Монгол Улсын Ерөнхийлөгч, ерөнхий сайдын тэтгэлэг, Өөрийн цалингаараа байгуулсан “Оюунлаг Хөвсгөлчүүд” сургалтын тэтгэлгүүдэд хэрхэн хамрагдах журам, Элсэлтийн ерөнхий шалгалтын ойролцоох тест, Монгол Улсын хэмжээнд эрэлт ихтэй мэргэлийн жагсаалт, гадаадад суралцах хүсэлтэй оюутнуудад зориулсан зэрэг олон сонирхолтой мэдээллүүүдийг багтаасан “Оюутан болох дүү нартаа хүргэх зөвлөгөө” номыг жил бүр хэвлүүлэн хүргүүлдэг уламжлал тогтжээ.
Энэ нь шинээр оюутан болж байгаа хүүхдүүдэд төдийгүй эцэг эхчүүдэд чухал хэрэгцээтэй гарын авлага болдог юм байна. Хөвсгөл аймгийн ахлах ангийн сурагчдын зүгээс УИХ-ын гишүүнд хандан асуулт тавьж, саналаа илэн далангүй хуваалцсан. Жил бүр зохиогддог Улсын хэмжээний олимпиадад байр эзэлж амжилттай оролцсон сурагчдад тухайн чиглэлээр нь их дээд сургуульд суралцах эрхийг олгодог байсныг БШУ-ны сайдын тушаалаар болиулжээ. Энэ бол буруу шийдвэр болсон, хүүхдүүд олипиадад амжилттай оролцож, Их дээд сургуульд суралцах эрх авдаг байсан нь маш том урам өгдөг байсан талаар сурагчид ярьж байна. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланд хандан энэ асуудлыг Л.Гантөмөр сайдад уламжлан гаргасан тушаалаа хүчингүй болгож өгөхийг ахлах ангийн сурагчид хүслээ.
Ирэх 7 дугаар сард Мөрөн сумын хүн ам ихээр суурьшсан гэр хорооллуудыг утасгүй интернэт сүлжээтэй болгохоо УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэллээ. Мөн цаашид Орчин кино театр барих зураг төслийг эхлүүлсэн, Интернет төвүүдийн төөг нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллахаа ахлах ангийн сурагчдад дуулгалаа. 2014 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо анх удаа усан бассейнтай цогцолбор сургууль Улсын төсвийн хөрөнгөөр баригдахаар болсонд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын сурагчид баяртай байна.
Эх сурвалж: enkhamgalan.parliament.mn