МАН Өрийн удирдлагын хуулийг дэмжихгүй гэв

Хуучирсан мэдээ: 2014.05.19-нд нийтлэгдсэн

МАН Өрийн удирдлагын хуулийг дэмжихгүй гэв

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Өрийн удирдлагын тухай, Төсвийн тодотголын тухай хуулийг хэлэлцжээ. Энэ талаар тус бүлгийн дарга С. Бямбацогт мэдээлэл хийж, “Өнөөдөр Монгол Улсын иргэн бүр өөрөө мэдэхгүйгээр дөрвөн сая төгрөгийн өртэй болоод байна. Засгийн газрын хүссэнээр гадаад өрийг ДНБ-ий 70 хувь хүргэх асуудлыг хуульчилбал иргэн бүр 2015 онд 5.8, 2016 онд 6.4 сая төгрөгийн өртэй болно. Өрийн удирдлагын тухай хууль батлагдвал манай улс 2014 6.8 их наяд төгрөг, 2015 онд 2 их наяд, 2016 онд 2.2 их наяд төгрөгийн зээл авах боломж бүрдэнэ. Энэ Засгийн газар гурван жилд 11 их наяд төгрөг, өмнөх найман их наяд төгрөгийн өрийг нэмбэл 19 их наяд төгрөгийн өртэй болно. 2016 онд ДНБ-ий өсөлт 14.6 хувьд хүрнэ гэж тооцож байсан бол өрийг нэмбэл 7 хувь хүртэл буурахаар байна. Өр зээлийн өсөлт ард иргэдийн нуруунд дарамт болно. Өнөөгийн эрх баригчид  Монгол Улсаа өрийн барьцаанд алдах вий. Улс орны тусгаар тогтнол алдагдах вий гэж МАН-ын бүлгийнхэн болгоомжилж байгаа учир Өрийн удирдлагын тухай хуулийг дэмжихгүй” хэмээн хурлын үеэр мэдэгдлээ. 

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж