Хуучирсан мэдээ: 2010.06.27-нд нийтлэгдсэн

Зургадугаар сарын 27

Зургадугаар сарын 27-ны баяр

Оросын залуучуудын өдөр. Уг өдрийг 1993 оны зургадугаар сарын 24-нд өгсөн Оросын залуучуудын асуудал эрхэлсэн товчоо ба зулуусийн үндэсний зөвлөлийн хүсэлтийн дагуу дагуу  ОХУ-ын анхны ерөнхийлөгч Б.Н.Ельцины зарлигаар энэ өдрийг тэмдэглэхээр болжээ.

Олон улсын загас агнуурын өдөр. Ром хотноо 1984 онд болсон Загас агнуурын хөгжил ба зохицуулалтын олон улсын бага хурлаас гаргасан шийдэрийн дагуу уг баярыг 1985 оноос хойш тэмдэглэж иржээ.

Үйл явдал
1754 ОН: Энэ өдөр Оросын хатан хаан Елизавета Петровна итали уран барилгач Растреллийн бүтээсэн Өвлийн ордны зураг төслийг баталжээ. Ордон нь дөрвөн өнцөгт бүтүүгээс бүрэлдсэн бароккогийн стилээр баригдсан юм. Оросын хаад амьдарч байсан уг ордонг 1922 он гэхэд Улсын Эрмитажид дамжуулан өгсөн байлаа.

1954 ОН: Москва орчмын Обнинскт 5 Мвт-ын хүчин чадалтай дэлхийд анхных болох Атомын цахилгаан станц ашиглалтад орж цахилгаан үйлдвэрлэж эхэлжээ. 1951 онд Зөвлөлтийн Засгийн газар атомын эрчим хүчийг энхийн зориулалтаар ашиглахаар тэнд АЦС барих шийдвэр гаргасан байв.  Обнинскийн АЦС-ыг 2002 онд хаажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж