Н.Удвал сайдыг “дуэль”-д дуудлаа

Хуучирсан мэдээ: 2014.05.19-нд нийтлэгдсэн

Н.Удвал сайдыг “дуэль”-д дуудлаа

Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг, “Залуус-21” алкохолгүй клубээс хамтран хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд архи согтууруулах ундааны хэрэглээ асар өндөр хэмжээнд байгаагаас эрчүүдийн 22, эмэгтэйчүүдийн таван хувь нь архинд донтох өвчинд нэрвэгдээд байгаа ажээ. Архи ууж, агсам согтуу тавьж нийгмийн дэг журмыг алдагдуулдаг хүмүүсийн дийлэнх нь эрчүүд. Тиймээс олон арваараа архинд орж, донтож буй эдгээр иргэдэд туслах үүднээс дээрх хоёр байгууллага хүчин зүтгэж байгаа гэлээ.

“Залуус-21” алкохолгүй клубыг ажиллуулж эхлээд зургаан сар болохдоо олон арван эрчүүдийг архины хамаарлаас ангижруулж, олон ээж, эхнэрийн сэтгэлийг амраасан гэж тэд мэдээлэв. Гэтэл төр засгийн зүгээс эрчүүдийг архинд донтох өвчнөөс хамгаалахад төдий л анхаарахгүй байгаа бөгөөд “Залуус-21” клубын үйл ажиллагаатай танилцах урилгыг хэд хэдэн сайдад илгээсэн ч хэн ч ирээгүй гэнэ. Тиймээс хүн амын эрүүл мэндийг хамгаалах үүрэг бүхий сайд Н.Удвалыг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Ж.Цогтсугар хэвлэлийнхэнд дуулгалаа. Тэд МҮОНТ-ээр телевизээр архинд донтсон хүмүүст тусалж буй байдал, тэдэнд зориулсан төрийн үйлчилгээний талаар мэтгэлцэхээр төлөвлөж байгаа бөгөөд сэдэв нь “Архинд донтох нь өвчин мөн үү. Хүнтэй ажиллах уу, цаастай ажиллах уу”  гэсэн хүрээнд өрнөнө гэдгийг тэрбээр тодотгов. 

“Залуус-21” клубын зүгээс архины хамааралтай болсон 1000 иргэнд сургалт явуулахаар болжээ. Эхний ээжлинд уг сургалтад хамрагдахаар Хэндий амйгийн хэсэг алуус ирсэн бөгөөд тэднийг төлөөлөл өнөөдрийн хэвлэлийн хуралд оролцсон юм.

Д.ЦЭЦЫ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж