Өсвөрийн сагсчид “3VS3” дэлхийн аваргыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2014.05.19-нд нийтлэгдсэн

Өсвөрийн сагсчид “3VS3” дэлхийн аваргыг зорилоо

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос ирээдүй хойч болсон шилдэг сагсан бөмбөгчдийг дэмжих зорилгоор U13, U15 болон U18 насны шигшээ баг байгуулаад байгаа билээ. Улмаар U18 насны эрэгтэй шигшээ багийг Sprite Super League-ийн тэмцээнд бүтэн улиралын турш тоглуулж, байнгын бэлтгэлтэй байлгаж байсан.

Тэгвэл энэ удаад тавдугаар сарын 21-26-нд ЕБС-иудын дэлхийн аварга шалгаруулах 3 vs 3 сагсан бөмбөгийн тэмцээнд оролцохоор Монголын өсвөрийн тамирчид өнөөдөр хилийн дээс алхлаа. Тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо болох бөгөөд Монгол Улсыг төлөөлөн U18 буюу 18-аас доош насны эрэгтэй, эмэгтэй баг бүрэн бүрэлдэхүүнээрээ дасгалжуулагч Г.Ихбаяр, Б.Отгонсүрэн нарын удирдлага дор оролцох юм. Энэ удаагийн дэлхийн аваргад Франц, Хятад, Словени, Бразил, Чех, Эстони, Унгар, Тайван, Тайланд, Чили, Турк зэрэг 20 гаруй орны баг тамирчид өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлжээ.

Монголын баг тамирчдын хувьд МҮСБХ-ноос өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулсан U18 насны улсын аваргаас сонгон шалгарсан шилдэг тоглогчдыг эгнээндээ нэгтгээд байна. Багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

Эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн:

        Б.Авирмэд /Увс аймаг/
        М.Мишээл /TLG13/
        О.Дөлгөөн /TLG13/
        Г.Лхагвадорж /Ирээдүй/

Эмэгтэй багийн бүрэлдэхүүн:

        Г.Уранчимэг /Дорноговь Золбоо/
        Э.Одонтуяа /Дорноговь Золбоо/
        Б.Ундрах /Дархан/
        М.Цэрэнлхам /Баянхонгор/

Т.МАША

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж