
Уг албаны орлогч дарга Чолпонбек Турусбековын хэлснээр өнгөрч байгаа долоо хоногт Ош ба Жалалабад мужуудад Узбекистанаас 75 865 хүн эргэн ирцгээсэн байна. Киргизийн өмнөд нутагт мөргөлдөөний үеэр байгуулсан лагерьт нэг ч дүрвэгч үлдээгүй гэнэ. Одоогоор шархдан эмчлүүлж байгаа 380 хүн л үзбекистанд байгаа ажээ.
Түр Засгийн газар эх орондоо эргэн ирэгсдийг ням гаригийн Үндсэн хуулийн бүх нийтийн санал асуулгад оролцоно гэж найдаж байна. Дүрвэгсэдийг дуртай газраа санал өгөхийг тэд зөвшөөрчээ. Зургадугаар сарын 26-нд Ош хот ба Ош мужид хөл хорионы цагийг цуцалсан байна. Гэсэн ч цэргийнхэн хотод байгаа хэвээр. Үймээн дахин гаргахгүйн тулд санал хураалтын үеэр дахин хөл хорио тогтоож магадгүй гэнэ.