УИХ-ын гишүүн О.Баасанхүүг “Шударга ёс” эвслийн бүлгээс гарах болсон талаар зарим сайтуудад мэдээлжээ. Эл мэдээллийн талаар О.Баасанхүү гишүүнээс тодруулахад “Худал мэдээлэл байна. Би бүлгээсээ гарна гэж өргөдөл өгөөгүй” гэлээ. Түүнийг бүлгийн удирдлагуудтайгаа санал зөрөлдөж, улмаар энэ талаар намын даргатайгаа зөвшилцсөний улмаас бүлгээсээ гарах шийдвэр гаргаж байгаа бололтой хэмээн хэвлэлүүд бичиж байгаа юм.
Ш.ОЧ