Шар тэнгист навигацийг хориглов

Хуучирсан мэдээ: 2010.06.27-нд нийтлэгдсэн

Шар тэнгист навигацийг хориглов

Солонгосын хойгийн баруун эргийн орчим хөлөг онгоцны хөдөлгөөнийг хааж байгаагаа Хойд Солонгос зарласныг AFP мэдээлэв Сөүл үүнийг пуужингийн шинэ туршилт хийх гэж байна хэмээн сэжиглэж буй.
Нампхо хотын орчимд хөлөг онгоц явахыг хориглосон нь пуужин туршилт хийх гэж байгаатай холбоотой байж болох юм. Гэхдээ цэргийн мэргэжилтнүүд туршилтын бэлтгэлийн талаар ямар нэгэн шинж тэмдгийг илрүүлээгүй байна.
Хойд Солонгос бага тусгалын пуужинг бараг тогтмол харван туршдаг. Харин Өмнөд Солонгосын “Чхонан” хөлөг живсэн хэрэг явдлын дараа Сөүлийн түгшүүр нэмэгдсэн билээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж