
Нампхо хотын орчимд хөлөг онгоц явахыг хориглосон нь пуужин туршилт хийх гэж байгаатай холбоотой байж болох юм. Гэхдээ цэргийн мэргэжилтнүүд туршилтын бэлтгэлийн талаар ямар нэгэн шинж тэмдгийг илрүүлээгүй байна.
Хойд Солонгос бага тусгалын пуужинг бараг тогтмол харван туршдаг. Харин Өмнөд Солонгосын “Чхонан” хөлөг живсэн хэрэг явдлын дараа Сөүлийн түгшүүр нэмэгдсэн билээ.