
Коукийг Кингстоны нисэх буудалд АНУ-д шилжүүлэн Нью-Йоркт явуулсан байна. Тэрээр тэнд Америкийн шүүхээр шүүгдэх юм.
Түүнийг хар тамхины нууц наймаа хийснээс гадна олон тооны хүн амины хэрэгт буруутгаж байгаа юм. Дудсийг гэм буруутай гэж шүүх үзвэл Коук бүх насаараа хоригдох ял болон хэдэн саяын торгууль төлөх болно.
Түүнийг энэ сарын 23-нд Ямайкийн нийслэлийн захын хороололд баривчилсан байна. Тэрээр Ямайкийн шүүхээр шүүгдэхгүй гэжээ.