Цамхагийн балгаснаас 72 хүний цогцос олдов

Хуучирсан мэдээ: 2010.06.27-нд нийтлэгдсэн

Цамхагийн балгаснаас 72 хүний цогцос олдов

Нью-Йорк хотын эрх баригчид 2001 оны есдүгээр сарын 11-ний террорын бууринаас 72 хүний цогцосын үлдэгдлийг олсон ба заримыг нь ДНК-ийн шинжилгээгээр танин тогтоожээ.
 The Daily Mail сонинд өгүүлснээр цогцосын үлдэгдлийг 2010 оны дөрөв, тавдугаар сард урлагийн төвийг барих талбайг цэвэрлэх үеэр олсон байна. Тэр үед бараг 600 кв.м талбайг цэвэрлэсэн ажээ.
Хамгийн олон  37 хүний цогцосын хэсэг Баруун гудамжнаас зөөсөн барилгын үлдэгдэл дундаас олдсон гэнэ. Амь үрэгдэгсэдийн цогцосын үлдэгдлийг хайх ажиллагааг 2006 оноос эхлүүлэн хийж байна. Энэ хугацаанд 180 орчим хүний цогцосыг илрүүлжээ.
Сануулахад 2001 оны есдүгээр сарын 11-нд “Аль-Каида” бүлгийн алан хядагчид дөрвөн онгоцыг агаарт барьцаалан эзлээд гуравыг нь Нью-Йоркийн ихэр цамхагууд ба Пентагоны байр луу чиглүүлэн мөргүүлсэн юм. Конгрессийн байрыг мөргөх ёстой байсан дөрөв дэх онгоц нь зорчигчдын тэмцэлдээний явцад Пенстильвани мужийн Шенксвилл хотын орчим унасан билээ. Энэ аллагуудад 2600 хүн амиа алджээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж