Өнөөдрийн 08 цагаас 20 хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр нутгийн төв хэсгээр үүлэрхэг байна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр, төвийн ихэнх нутаг, говийн нутгийн баруун хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орох аж. Салхи нутгийн баруун хэсгээр бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 18–20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, говийн нутгийн зүүн хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар 35-40 градус, бусад нутгаар 29-34 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи зүүн өмнөөс түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 31-33 градус дулаан байна гэж мэдээллээ.
Ирэх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдал:
Зургадугаар сарын 28-нд нутгийн баруун хагаст, 29-нд зарим газраар, 30-нд баруун зүгийн ихэнх нутаг, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 1-нд төвийн ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 28, 29-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус, говийн нутгийн зүүн хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
2010 оны зургадугаар сарын дунд арав хоногийн цаг агаарын тойм мэдээ:
Агаарын температурын арав хоногийн дундаж Монгол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Булнай, Хан тайширын нуруугаар 12-15 градус, Эдрэнгийн нуруу, Увс, Хяргас, Хар Ус нуур, Нууруудын хөндий, Баруун хуурайн болон Хонин-Усны хоолой, Алтайн өвөр болон говийн нутгаар 20-24 градус, Ингэн хөөврийн хоолой, Номин, Шаргын говиор 25-29 градус, бусад нутагт 14-19 градус дулаан буюу (1 дүгээр зураг) ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим ба түүнээс 1,5-5,1 градусаар дулаан байлаа.
Эх сурвалж: tsag-agaar.mn
Холбоотой мэдээ