”Камертон”-чууд тасалбараа 50 мянгаар үнэлэв

Хуучирсан мэдээ: 2010.06.27-нд нийтлэгдсэн

”Камертон”-чууд тасалбараа 50 мянгаар үнэлэв

”Камертон”-чууд тасалбараа 50 мянгаар үнэлэв
Одоогоос 15 жилийн өмнө “Маамуу нааш ир” дууг  хөгжимгүйгээр  хоолой салган дуулснаар олны анхааралд өртсөн ”Камертон” хамтлаг энэ сарын 30-нд төрсөн өдрөө тэмдэглэн, тоглолтоо хийх гэж байна. Тэд Монголын рок попын ертөнцөд уран бүтээлээ туурвисаар  15 жил өнгөрчээ. Тоглолт АПУ компанийн “Нийслэл” хотхонд  20.00 цагт эхлэх юм. АПУ компанийн  “Нийслэл” хотхонд “Камертон” хамтлагийн тоглолтын тайз  заслын  ажил  хэдийнэ  эхэлжээ. Тус тоглолтыг Монгол газар, АПУ компани ивээн тэтгэж байгаа юм. 70 сая төгрөгийн зардлаар бүтэж байгаа гэх тэдний тоглолтын тасалбар 50 мянган төгрөгөөр үнэлэгджээ. “Камертон“ хамтлагийн тоглолтыг тэсэн ядан хүлээж байсан фэнүүдэд нь тасалбарын үнэ тийм ч таатай санагдахгүй байгаа гэсэн шүү.
С.СҮНДЭР
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж