2014.05.15.Индонези. Далайн яст мэлхийнүүд бороон дор Бали арлын элсэн эргээр далайн зүг мөлхөж яваа нь. Орон нутгийн цагдаагийнхан ба жуулчид хулгайн анчдаас хураан авсан хэдэн арван яст мэлхийг далайд нь эргүүлэн тавьжээ. Домгоор Яст мэлхийн хуяг гэгддэг амралтын энэ арал сүүлийн хориод жилийн дотор газар уснаа явагчийн хууль бус наймааны төв гэсэн муу нэрийг зүүжээ. Хар зах дээр яст мэлхийн хуяг, мах, өндөг ихээхэн эрэлттэй бүтээгдэхүүн болдог байна.
Индонези нь Канадын дараа эргийн шугамын уртаар дэлхийд хоёрт ордог орон юм. Далайн долоон төрлийн яст мэлхийн зургаатай нь Индонезийн далайн усанд төөрөлдөж болно. Эдгээр төрлүүдэд нь ногоон яст мэлхий, бисса, чидуны ридлей, арьсархаг яст мэлхий, каретта (эсвэл логгерхед), австралийн ногоон яст мэлхий орж байна. Тэдний тоо толгой эрс хорогдож байгаа. Гол шалтгаан нь хулгайн наймаанаас гадна далай тэнгисийн бохирдолт болж байна. Зэрлэг ноход хүний хөл хөдөлгөөн тэдний үүрээ засдаг газруудыг эвдлэн сүйтгэх болсон байна.
Далайн бүх яст мэлхийнүүд том толгойтой, тэр нь хуягт нуугдагдаж чадахгүй учраас гэрэл зурагт буусан эдгээр мэлхийнүүд борооноос өөрийн сайтар хөгжсөн өмнөд сэлүүрийн мөчөөрөө толгойгоо хаажээ. Фото: Firdia Lisnawati / AP / East News
Бэлтгэсэн Ш.МЯГМАР