АНУ Иракт зэвсэг худалдана

Хуучирсан мэдээ: 2014.05.18-нд нийтлэгдсэн

АНУ Иракт зэвсэг худалдана

AT-6C. Фото: Tyler Placie / ВВС

АНУ-ын Батлан хамгаалах яам ба Төрийн департамент нэг тэрбум ам.долларын зэр зэвсгийг Иракт худалдахыг зөвшөөрсөн талаар Defense News мэдээлжээ.

 

Пентагоны Цэргийн хамтын ажиллагааны газар (DSCA)  энэхүү саналыг дэмжигдсэн тухай Конгресст мэдээлжээ. Конгресс наймааг дэмжсэний дараа гэрээг нэг мөр байгуулах ажээ.

 

Гэрээний ихэнх хувийг байлдааны сургуулийн AT-6C Texan II онгоц эзлэх ба Ирак нийт 24 онгоц худалдан авахаар тусгажээ. Мөн 101 ам.сая доллараар HMMWV маркийн 200 хуягт машин авах гэнэ. Гэрээнд 12,7 миллиметрийн калибрийн пулемётууд, холбооны хэрэгсэл авна гэдгийг тусгасан бөгөөд Raytheon компани угсрах ажлыг гүйцэтгэх аж.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж