Гана нэмэлт цагт АНУ-ыг хожлоо | News.MN

Гана нэмэлт цагт АНУ-ыг хожлоо

Хуучирсан мэдээ: 2010.06.27-нд нийтлэгдсэн

Гана нэмэлт цагт АНУ-ыг хожлоо

Гана нэмэлт цагт АНУ-ыг хожлоо

Өндөр амжилт гаргах агуу хүсэл тэмүүлэлтэй Өмнөд Африкт ирсэн АНУ-ын шигшээ баг өнгөрсөн шөнө Ганын багт нэмэлт цагт 2:1 харьцаатай ялагдсанаар нутаг буцах боллоо. Харин Ганын хувьд дэлхийн аваргын түүхэнд шөвгийн наймд шалгарсан ердөө гурав дахь Хар тивийн баг болсон юм.

Хоёр багийн тоглолтын үндсэн цаг 1:1 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн учир нэмэлт цагт тоглолтын хувь заяаг шийдэх болжээ. Улмаар нэмэлт цагийн гурав дахь минутад Асамоа Гьян багтаа ялалтын гоолыг авчирсан байна. Тоглолтын дараа Гьян “Би дэлхий дээрх хамгийн жаргалтай хүн байх аа. 2006 онд бид хоёрдугаар шатанд шалгарч байсан, харин энэ удаад нэг алхам илүү алхлаа. Бид Гана улсын бас нэгэн бахархал, түүгээр ч зогсохгүй Африк тивийн бахархал боллоо” гэжээ. Өмнө нь 1990 онд Хар тивээс Камерун анхлан шөвгийн наймд шалгарч байсан бол 2002 онд Сенегаль тэдний амжилтыг давтсан билээ.

Тоглолтын ердөө тав дахь минутад Кевин-Принс Боатенг тооны харьцааг нээж, багтаа тэргүүлэл авчирсан боловч тоглолтын хоёрдугаар хагаст АНУ-ын супер од Лендон Донован торгуулийн цохилтоор тооны харьцааг тэнцүүлжээ.

Ганын “Хар одод” ирэх баасан гаригт Йоханнесбург хотноо Уругвайн багтай шөвгийн дөрвийн эрх булаалдана.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-06-27 202.131.233.51

Ganaiin shigjeed amjilt husie Urugvaig yalaarai

Avatar

Ариунболд 2010-06-27 202.72.242.158

Герман аваргална

Avatar

dovtlogch 2010-06-27 202.170.81.148

Canal asuulgandaa Altan dagina-iiu=g ali bag avakh ve gejee Iim tsom odoo baikhgyi shyy dee Ali ert Brazil 3 dakh udaagaa tyryylekdee yyrd hadgalhaar avaad tyyniigee hulgaid aldsan shyy

Avatar

Зочин 2010-06-27 182.160.30.62

FIFA WORLD CUP-2010 шигшээ багуудын
Gerrard Lampard Rooney Terry
Messi Higuain Maradona
Kaka Schweinsteiger Klose Podolski Ozil Lham
CRonaldo Sniejder Vaart Van Persie Robben
Villa Torres Fabregas Xavi Ramos нарын өмсгөлүүд хямд үнээр ирлээ 9975-7810 adidas nike umbro puma

й

Avatar

Зочин 2010-06-27 182.160.30.62

FIFA WORLD CUP-2010 шигшээ багуудын
Gerrard Lampard Rooney Terry
Messi Higuain Maradona
Kaka Schweinsteiger Klose Podolski Ozil Lham
CRonaldo Sniejder Vaart Van Persie Robben
Villa Torres Fabregas Xavi Ramos нарын өмсгөлүүд хямд үнээр ирлээ 9975-7810 adidas nike umbro puma

Avatar

123 2010-06-27 202.170.69.70

Гоё шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж