
Илүү дутуу маяггүй, өөрийнхөөрөө байж чаддаг, шулуун шударга зантай поп хатагтайд найзууд нь Мартын 8-ны бэлэг болгож, Swarovski шигтгээгээр чимэглэсэн микрофон бэлэглэсэн нь энэ үдшийн хамгийн том сюрприз байсан юм. Swarovski брэндийн үнэт шигтгээгээр чимэглэсэн микрофонтой Монголын анхны дуучин болсон тэрбээр “Би үргэлж ийм микрофонтой болохыг хүсдэг байсан. Би төрсөн өдрөөрөө та нараас бэлэг авахгүй шүү. Үнэхээр сайхан бэлэг байлаа” хэмээн талархлаа илэрхийлсэн юм. Харин ая зохиогч, продюсер Б.Ангирмаа дуучин бүсгүйд мөрөөдлийнх нь гар утсыг бэлэглэжээ.
М.Анир