Жил бүрийн тавдугаар сарын 18-нд Олон улсын музейн өдөр тохиодог. 150 орныг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын музейн холбооны санаачлагаар 1978 оноос энэ өдрийг тэмдэглэх болжээ. Манай улсын хувьд 2003 оноос энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд өнөөдөр "Монголын музейн хөгжил, шинэчлэл 90 жил" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг зохион байгуулав.
Эрдэм инжилгээний бага хурлын нээлтэд оролцсон УИХ-ын гишүүн, ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл Лениний музейн байдалтай танилцсан.
Төрийн өмчид авах гэсэн шүүхийн олон дамжлагын эцэст Лениний музейг "Үлэг гүрвэлийн музей" болох үүд нээгдсэн. Тиймээс энэ өдөр сайдын сэтгэл ч ханасан байдалтай байсан. Энэхүү музей нь "Үлэг гүрвэлийн музей" болох учир сайд ажилдаа ч ийнхүү яаравчлав.
"Үлэг гүрвэлийн музей" болох Лениний музейн засварын ажил үргэлжилж байгаа аж. Тус музей ирэх долдугаар сарын 11 гэхэд "Эцэг хүү Батаар учран золгов" хэмээх жижиг музейг нээх төлөвлөгөөтэй байгаа аж.
Гэрэл зургийг Т.МӨНХЖАРГАЛ
Ч.ШАРХҮҮ