Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд жил бүр зохиогддог "Замын хөдөлгөөний цагаан толгой – 2014" тэмцээн Нийслэлийн дүүргүүдээс шалгарсан багуудын дунд маргааш буюу энэ сарын 19-ний 10:00 цагт Монголын үндэсний циркт болох ажээ.
Тус тэмцээн нь хүүхдүүдэд бага наснаас нь замын хөдөлгөөний тухай зөв ойлголт төрүүлэх, тэднийг хөдөлгөөний аюулгүй байдлаас өөрийгөө болон бусдыгаа урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг албаныхан онцолж байгаа юм.
Д.БҮҮВЭЙ