2014.05.16. Индонези. Буддын лам нар бурхан багшийн төрсөн, гэгээрсэн ба тэнгэрт хальсны ойд зориулсан Весака баяраар Ява арлын Боробудур хийдэд ёслолын ажиллагааг явуулж байна. Төв Ява арлын гурван том хийдэд энэ ариун өдрийн гол баярыг тэмдэглэдэг. Даяанчид эхлээд Мендут хийдэд цугларан мөргөл үйлдээд Павон хийдээр дамжин аянаа Боробудурт дуусгадаг ажээ.
Эрдэмтэд одоо ч хичнээн хугацаанд хэзээ Боробудур хийд баригдсаныг тогтоож чадахгүй байгаа ба ойролцоогоор VII–IX зууны үеэр гэж үздэг. Боробудур нь мандал хэлбэрээр баригдсан бөгөөд хийдийн найман хүрээний эхний тав нь дөрвөлжин, дээд гурав нь дугуй хэлбэртэй. Дугуй хэлбэртэй хүрээнд хонх хэлбэрийн 72 суварга нь хамгийн том суварган хүрээлэн байрлажээ. Суварга дотор нь 1,5 мянга гаруй Буддын баримлууд ба шашны сэдвийн ханын товгор зургуудаар чимэглэгджээ. Будда бурханы шавь нар цагийн зүүний дагуу хүрээг долоон удаа тойрч бурханы баримал бүрт мөргөхөд аз жаргалд хүрнэ гэдэг ажээ.
Фото: Ulet Ifansasti / Getty Images / Fotobank.com
Бэлтгэсэн Ш.МЯГМАР