Луганскийн “ард түмний захирагчийг” хилчдээс чөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2014.05.18-нд нийтлэгдсэн

Луганскийн “ард түмний захирагчийг” хилчдээс чөлөөлжээ

Валерий Болотов. Фото: Игорь Головнев / AP

Үл танигдах зэвсэгт хүмүүс “довжанскийн” хилийн нэвтрэн өнгөрүүлэх дээр хилчдийг саатуулан Луганскийн “ард түмний захирагч” гэгдэх Валерий Болотовыг чөлөөлсөн талаар reuters мэдээлжээ.

 

Зуу гаруй дайчид оролцсон буудалцааны дараа Болотовыг чөлөөлжээ.

 

Украины хилчид түүнийг өнөөдөр өглөөн 5:45-д барин саатуулаад хууль хяналтынханд тэдний тоонд террорын эсрэг ажиллагаа явуулж байгаа төлөөлөгч нарт мэдээлсэн ч хэн ч ирсэнгүй. Хоёр цаг орчим хилчид хүчнийхнийг хүлээжээ. Үүний дараа гар бөмбөг хэрэглэсэн буудалцааны явцад зуу гаруй зэвсэгт хүмүүс Болотовыг чөлөөлжээ.

 

Өмнө нь түүний амь насанд халдах оролдлого гарсны дараа Болотов Орост гарсан байна. Харин түүнийг хилээр орж ирэхийг Украины тусгай албаныхан хориглоогүй байжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж