Хуучирсан мэдээ: 2014.05.18-нд нийтлэгдсэн

Дөрвөн “нөхөд”

2014.05.14. Герман. Дортмунд хотноо болж өнгөрсөн Hund & Katz ("Нохой ба муурнууд») нэртэй олон улсын үзэсгэлэн дээр такса ноходоо үзүүлж байгаа эмэгтэй. Гучаад орнуудын янз бүрийн үүлдрийн 8000  нохой, муурнууд нэр хүндтэй шагналын төлөө өрсөлджээ. Цолнуудын дундаас хамгийн нэртэй нь Европын аварга VDH (Verband fьr das Deutsche Hundewesen — Германы  нохой үржүүлэгч нарын эвсэл) байлаа. Тэр өндөр цолыг мальтезе үүлдрийн Мөнхийн Цагаан Од (White Star Of Eternity) нэртэй нохойд олгожээ.

 

Үзэсгэлэнгийн хүрээнд амьтад үзүүлбэр, шоу, уралдаанд оролцлоо. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шүүгчид амьтдын авъяас, чадварыг үнэлжээ. Үзэсгэлэнг 47 мянган хүн үзсэн байна. Мөн энэ үеэр 170 үйлдвэрлэгчид амьтдад зориулсан бүтээгдэхүүний яармаг зохион байгуулжээ. Нохдын талаар туршлагатай хүмүүс сонирхолтой лекц уншиж, зөвөлгөө өгсөн байна.

 

Дашрамд дурьдахад, “зайдассан ноход” гэж нэрлэгдэх такса үүлдрийн нохойнууд төрөлхийн анчин бөгөөд үнэрлэх чадвар нь өндөр ажээ. Нүхэнд амьдардаг амьтны анд энэ нохойтой тэнцэх анчин ховор гэнэ. Такса нэрийг нь германаар Dachshund буюу “”доргын нохой” гэж орчуулагдах ажээ. Фото: Patrik Stollarz / AFP / East News

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж