Үндэсний спортын V наадмын хүрээнд зохион байгуулсан Морин жилийн шилдэг дэвжээ шалгаруулах "Нутгаа дуурсгана" барилдаан тавдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Монголын Бөхийн өргөөнд боллоо.
Улсын цолтой бөхчүүдийн, аймаг цэргийн цолтой бөхчүүдийн, сумын цолтой бөхчүүдийн бүрэлдэхүүнээс бүрдсэн багууд А, В, С гэсэн 3 хэсэгт хуваагдан хүч үзэж хэсэг бүрээс эхний 1, 2-р гарсан багууд шигшээ барилдаанд хүч үзэх юм. Хэсэг тус бүрээс 1-р гарсан гурван баг 1-3-р байрын төлөө, 2-р гарсан гурван баг 4-6-р байрын төлөө барилдах бөгөөд улсын болон аймгийн цолтой багуудын шигшээ намар, сумын цолтой багуудын шигшээ энэ сарын 24-ний бямба гарагт болох юм.
Улсын цолтой багуудаас:
"А" хэсэгт
Улсын цолтон: Таванхан, Булганхангайн хүчтэн, Бөхбилэгт, Хөвсгөлийн хүчтэн
Аймгийн цолтон, Сумын цолтон: Таванхан, Хутагтын хүчтэн, Бөхбилэгт, Их богд, Хөвсгөлийн хүчтэн, Булганхангайн хүчтэн дэвжээнийхэн багтсанаас:
1. Булган аймгийн Булганхангай дэвжээ 9 оноогоор 1-р,
2. Хөвсгөл аймгийн Хөвсгөлийн хүчтэн дэвжээ 6 оноогоор 2-р гарч шигшээ барилдаанд хүч үзэх эрхээ авлаа.
"В" хэсэгт
Улсын цолтон: Их Монголын хүчтэн, Хантайшир, Дүнжингарав, Завхан
Аймгийн цолтон, Сумын цолтон: Их Монголын хүчтэн, Жавхлант, Дүнжингарав, Ажнай, Завхан, Хантайшир дэвжээд багтсанаас
1. Говь-Алтай аймгийн Хантайшир дэвжээ 9 оноогоор 1-р,
2. Өвөрхангай аймгийн Их Монголын хүчтэн дэвжээ 6 оноогоор 2-р гарч шигшээ барилдаанд барилдах эрхээ авав.
"С" хэсэгт:
Улсын цолтон: Увснуур, Ховд, Говийн хүчтэн, Дорнын хүчтэн
Аймгийн цолтон, Сумын цолтон: Увснуур, Таван богдын бүргэд, Ховд, Дорнод нутаг, Түшэээт ханы аварга, Хан Хэнтийн аварга дэвжээд багтсанаас
1. Увс аймгийн Увснуур дэвжээ 9 оноогоор 1-р,
2. Ховд аймгийн Ховд дэвжээ 6 оноогоор 2-р гарч шигшээд барилдах эрхээ авлаа.
Аймгийн цолтой багуудаас:
"А" хэсэгт
Улсын цолтон: Таванхан, Булганхангайн хүчтэн, Бөхбилэгт, Хөвсгөлийн хүчтэн
Аймгийн цолтон, Сумын цолтон: Таванхан, Хутагтын хүчтэн, Бөхбилэгт, Их богд, Хөвсгөлийн хүчтэн, Булганхангайн хүчтэн дэвжээнийхэн багтсанаас:
1. Баянхонгор аймгийн Их богд дэвжээ 13 оноогоор 1-р,
2. Булган аймгийн Булганхангай дэвжээ 11 оноогоор 2-р гарлаа.
"В" хэсэгт
Улсын цолтон: Их Монголын хүчтэн, Хантайшир, Дүнжингарав, Завхан
Аймгийн цолтон, Сумын цолтон: Их Монголын хүчтэн, Жавхлант, Дүнжингарав, Ажнай, Завхан, Хантайшир дэвжээд багтсанаас
1. Сүхбаатар аймгийн Жавхлант дэвжээ 12 оноогоор 1-р,
2. Говь-Алтай аймгийн Хантайшир дэвжээ 10 оноогоор 2-р гарлаа.
"С" хэсэгт:
Улсын цолтон: Увснуур, Ховд, Говийн хүчтэн, Дорнын хүчтэн
Аймгийн цолтон, Сумын цолтон: Увснуур, Таван богдын бүргэд, Ховд, Дорнод нутаг, Түшэээт ханы аварга, Хан Хэнтийн аварга дэвжээд багтсанаас
1. Ховд аймгийн Ховд дэвжээ дэвжээ 12 оноогоор 1-р,
2. Увс аймгийн Увснуур дэвжээ 12 оноогоор 2-р гарч шигшээд барилдах эрхээ авлаа.
Улсын болон аймгийн цолтой багуудын шигшээ тэмцээн ирэх есдүгээр сард болно.
Сумын цолтой багуудаас:
"А" хэсэгт
Улсын цолтон: Таванхан, Булганхангайн хүчтэн, Бөхбилэгт, Хөвсгөлийн хүчтэн
Аймгийн цолтон, Сумын цолтон: Таванхан, Хутагтын хүчтэн, Бөхбилэгт, Их богд, Хөвсгөлийн хүчтэн, Булганхангайн хүчтэн дэвжээнийхэн багтсанаас
1. Булган аймгийн Булганхангай дэвжээ 15 оноогоор 1-р,
2. Сэлэнгэ аймгийн Таванхан дэвжээ 13 оноогоор 2-р гарлаа.
"В" хэсэгт
Улсын цолтон: Их Монголын хүчтэн, Хантайшир, Дүнжингарав, Завхан
Аймгийн цолтон, Сумын цолтон: Их Монголын хүчтэн, Жавхлант, Дүнжингарав, Ажнай, Завхан, Хантайшир дэвжээд багтсанаас
1. Завхан аймгийн Засагт ханы Завхан дэвжээ 18 оноогоор 1-р,
2. Говь-Алтай аймгийн Хантайшир дэвжээ 2-р гарлаа
"С" хэсэгт:
Улсын цолтон: Увснуур, Ховд, Говийн хүчтэн, Дорнын хүчтэн
Аймгийн цолтон, Сумын цолтон: Увснуур, Таван богдын бүргэд, Ховд, Дорнод нутаг, Түшэээт ханы аварга, Хан Хэнтийн аварга дэвжээд багтсанаас
1. Ховд аймгийн Ховд дэвжээ дэвжээ 12 оноогоор 1-р,
2. Увс аймгийн Увснуур дэвжээ 12 оноогоор 2-р гарч шигшээд барилдах эрхээ авлаа.
Сумын цолтой багуудын шигшээ барилдаан энэ сарын 24-ний бямба гарагт Монголын бөхийн өргөөнд болно.
Эх сурвалж: http://undesniibukh.mn