Блиц тоглолтын улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүдэд ОУХМ Д.Эрдэнэбилэг, эмэгтэйчүүдэд спортын мастер Г.Энхтуяа нар түрүүллээ.
Эрэгтэйчүүдийн 39 дэх, эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн зуун буудалт даамын Улсын аварга шалгаруулах тэмцээн Баянзүрх дүүрэгт байрлах "Бадмаараг" төвийн байранд болж байна.
Соёл спорт аялал жуулчлалын яам дэмжин, "Бодьбадмаараг" компани ивээн тэтгэж буй насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 12 даамчин оролцож байгаа бөгөөд тэмцээн энэ сарын 23-нд өндөрлөнө.
Тэмцээний үндсэн тоглолтоос гадна блиц /5 минут/ болон түргэн тоглолтын/15 минут/ улсын аваргууд тодрох юм. Өчигдөр болсон блиц тоглолтын улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 30, эмэгтэй 22 даамчин оролцсоноос ОУИХ, МУГТ Дөлийн Эрдэнэбилэг, спортын мастер Гомбосүрэнгийн Энхтуяа нар түрүүллээ.
Өнөөдөр түргэн тоглолтын аваргууд тодорно.
Ч.БОЛ