Сири-Туркийн хил дээр халдлага болжээ

Хуучирсан мэдээ: 2014.05.17-нд нийтлэгдсэн

Сири-Туркийн хил дээр халдлага болжээ

 

Сири-Туркийн хилийн ойролцоо өчигдөр /V.16/ автомашинд байрлуулсан тэсрэх бөмбөг дэлбэрснээс 43 хүн амь үрэгдэж, 48 хүн гэмтэж бэртэн халдлага гарчээ. Сирийн хүний эрхийн ажилагчдын мэдээлснээр хохирогчдын дунд таван эмэгтэй, гурван хүүхэд байсан гэнэ. Турк-Сирийн хилийн Караж Сажоу дахь шалган нэвтрүүлэх дээр тэсрэх бөмбөг дүүрэн ачсан автомашин дэлбэрсэн аж. Одоогоор халдлагыг хэн зохион байгуулсан нь тодорхойгүй байна. Караж Сажоу нь Сирид гурван жил гарангийн хугацаанд үргэлжилж буй иргэний дайнаас дүрвэгсдийн Турк улс руу зугтах гол гарч нь аж.

 

НҮБ-ын мэдээлснээр одоогийн байдлаар Сирийн 742 мянга гаруй дүрвэгч Турк улсын 10 мужид байрлах 22 хуаранд байрлаж буй гэнэ. 200 мянга орчим хүний амийг аваад буй Сирийн иргэний дайнд сүүлийн үед Ерөнхийлөгч Башар аль-Ассадын Засгийн газрын арми ялалт байгуулж эхэлсэн юм.

 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж