Сэтгүүлчид “Мэргэжлээ сольсон нь”

Хуучирсан мэдээ: 2014.05.17-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчид “Мэргэжлээ сольсон нь”

Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Сэтгүүлчдийн эвлэл хамтран “Мэргэжлээ сольсон нь” тэмцээнийг зохион байгуулж байна. Аврах тусгай ангийн сургалтын талбайд өнөөдөр /V.17/ болж буй тэмцээнд хэвлэл мэдээллийн байгууллагын 30 гаруй ажилтан оролцож, онцгой байдлын алба хаагчдын ажлын онцлогийг өөрсдийн биеэр “амсч” байна. Тэмцээнд оролцогчид дөрвөн багт хуваагдаж, ой хээрийн түймэр унтраах, өгөгдсөн хугацаанд нэрвэгдэгсдийг хонгилоос аврах, анхан шатны тусламж үзүүлэх, өндөрлөгөөс олсоор буух, утаат орчинд аврах ажиллагаа явуулах зэрэг авах ажиллагааны зургаан төрлөөр өрсөлдөж байгаа юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж