Колумбийн Засгийн газар тус улсын хамгийн том зэвсэгт босогчдын бүлэглэл “Фарк”-тай хууль бус хар тамхины худалдааг зогсоохоор зөвшилцөлд хүрч, гэрээ байгуулжээ. Колумбийн Засгийн газар болон “Фарк” бүлэглэлийн төлөөлөгчид Кубад үргэлжилж буй энхийн хэлэлцээний үеэр дээрх гэрээг байгуулсан байна. Колумбийн хөдөө нутгуудад хяналтаа тогтоосон “Фарк” зэвсэгт бүлэглэлийг хууль бус хар тамхины наймаанаас санхүүждэг гэж үздэг юм. Тус бүлэглэл сүүлийн 50 жил Колумбийн Засгийн газартай иргэний дайн өдүүлснээс өнгөрсөн хугацаанд 220 мянга гаруй хүн амь үрэгдээд буй юм.
Үүнээс өмнө Колумбийн Засгийн газар болон “Фарк” бүлэглэлийнхэн газрын шинэчлэл болон улс төрийн оролцоог нэмэгдүүлэх асуудалд зөвшилцөлд хүрч байсан аж.
Б.АНХТУЯА