Улсын хэмжээнд 15024.2 мянган эх мал төллөж, 14859.8 мянган төл бойжиж байгаа талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээллээ. Үүнээс 41.4 мянган ботго, 294.8 мянган унага, 550.4 мянган тугал, 7477.7 мянган хурга, 6491.6 мянган ишиг хүлээн авснаар төл бойжилт 98.9 хувьтай байна. Төлийн хорогдол 1.1 хувьтай, оны эхний нийт хээлтэгчийн 77.6 хувь төллөж, авбал зохих төлийн 95.8 хувийг хүлээн авчээ.
Том малын зүй бусын хорогдол 150.2 мянга буюу оны эхний нийт малын 0.3 хувийг эзэлж байгаа ажээ. Үүний дотор өвчнөөр 9.4 мянган мал хорогдсон нь зүй бус хорогдлын 9.3 хувийг эзэлж буй юм байна.
Б.МИШЭЭЛ