Түргэн тусламжийн машины тоог нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.26-нд нийтлэгдсэн

Түргэн тусламжийн машины тоог нэмэгдүүлнэ

Сүүлийн үед бөгчим халуун өдрүүд үргэлжилж байгаа бөгөөд цаашид ч цаг агаар халах төлөвтэй байгааг холбогдох салбарын мэргэжилтнүүд мэдээлж байгаа билээ. Үүнээс үүдэн ахмад настай хүмүүсийн даралт ихсэх, хүүхдүүдийн дунд гэдэсний янз бүрийн халдварт өвчин ихэссэн дуудлага нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвд олноор ирэх болсон. Мөн цаашид болон тэр дундаа Улсын баяр наадмын үеэр даралт ихсэх, нарших зэрэг дуудлага ихсэх хандлага ажиглагдаж байгаа учир наадмаар ажиллах түргэн тусламжийн автомашины тоог нэмэгдүүлэх талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч Г.Мөнхбаяр Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргад даалгасан байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж