УИХ-ын гишүүн, УИХ дахь “Шударга Ёс Эвсэл”бүлгийн дарга Н.Батцэрэг Татварын ерөнхий газрын үйл ажиллагаа, бүтэцтэй танилцан, удирдлагуудтай уулзлаа. Уулзалтын үеэр татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай татварын орлогын тасралт, түүний шалтгааны талаар мэдээлэл өглөө.
Тодруулбал, энэ оны байдлаар татварын орлогын төлөвлөгөө 286 тэрбум төгрөгөөр тасарсан байна. Үүний дотор ашигт малтмалын нөөц ашиглалтын татварын тасалдалт 165,6 тэрбум төгрөг байна. Мөн уулзалтын үеэр бүлгийн дарга Н.Батцэрэг эдийн засгийн ил тод байдлын тухай болон НӨАТ-ын тухай хуулийн төсөл өргөн барихтай холбогдуулан төсвийн бүрдүүлэлтийг яаж харж байгаа болон НӨАТ-ын хуулийн талаар салбарын мэргэжилтнүүдээс хэд хэдэн асуултад хариулт авлаа. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөлд бусад орны туршлагыг судалж ямар хэлбэрээр боловсруулагдсан байна гэдгийг давхар судлах хэрэгтэй гэдгийг онцолж байлаа.
Аливаа хуулийг боловсруулахад салбарын мэрэгжилтнүүд та бүхний санаа оноо чухал гэдгийг хэлээд тус байгууллагын удирдлагуудад ажлын чиг үүрэг зөвлөгөө өглөө.
Эх сурвалж: battsereg.parliament.mn