Энэтхэгийн сөрөг хүчин сонгуульд ялж байна

Хуучирсан мэдээ: 2014.05.16-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн сөрөг хүчин сонгуульд ялж байна

Есөн үе шаттай болж буй Энэтхэгийн парламентын сонгуульд урьдчилсан байдлаар сөрөг хүчин “BJP” /Бхаратиа Жаната нам/ ялж байна. Үүнтэй зэрэгцэн Энэтхэгийн эрх барих Конгресс намын тэргүүлэгчдийн Ражеев Шукла парламентын сонгуульд өөрийнх нь нам ялагдал хүлээж буйг мэдэгджээ. Энэтхэгийн парламентад олонх болж, засаг бүрдүүлэх эрх авахын тулд аль нэг нам сонгуульд 272 суудал авах ёстой байдаг. Энэтхэгийн парламентын сонгуулийн санал хураалтын эцсийн дүн өнөөдөр /V.16/ тодрох юм. Одоогийн байдлаар парламентын сонгуулийн санал хураалт 1984 оноос хойш хамгийн өндөр ирцтэй байгаа гэнэ.  Дэлхийн хамгийн том сонгууль гэгдэж буй Энэтхэгийн парламентын сонгуульд 551 сая орчим сонгогч, 1.8 сая гаруй санал тоолох машин, 8251 нэр дэвшигчтэйгээр явагдаж байна.

 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж