Чуулганы хуралдаан зарлагдсан ч эхлээгүй байна

Хуучирсан мэдээ: 2014.05.16-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан зарлагдсан ч эхлээгүй байна

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдааныг өнөөдөр 14.00 цагт зарласан ч одоог болтол эхлээгүй байна. Уг хуралдаан Засгийн газрын цагаар эхлэх ёстой юм. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Алтанхуяг Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн талаарх мэдээллийг УИХ-ын гишүүдэд өгөх учиртай.

УИХ-аас Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батлаад долоо хонож буй. Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд “Засгийн газар дээрх 100 хоногт багтаж эдийн засгийг сэргээж чадах эсэхийг харна. Чадахгүй бол хариуцлага тооцох асуудлыг олонхийн бүлгээс тавих болно” гэдгийг мэдэгдсэн юм. Гэвч УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс эдийн засгийн голлох үзүүлэлтийг унагасан сайдуудад хариуцлага тооцох ёстой гэх асуудлыг тавиад байгаа билээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж