Жоншны эскпортыг нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.05.16-нд нийтлэгдсэн

Жоншны эскпортыг нэмэгдүүлнэ

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол Улс энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 92.2 мянган тонн хайлуур жоншны баяжмал үйлдвэрлэсэн байна. Харин 2013 онд 337.8 мянган тонн жонш экспортолж байжээ. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр энэ оны эхний дөрвөн сард жоншны экспортын 34 хувийг Хятад руу, 62 хувийг нь ОХУ руу гаргасан байна. Тэгвэл өнгөрсөн онд нийт экспортолсон жоншны хүдэр болон баяжмалынхаа 48 хувийг Хятад руу, 50 хувийг ОХУ руу гаргаж байжээ. Түүнчлэн жоншны салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 50 орчим компани байсан ч өнгөрсөн оноос огцом буурч 10 орчим болсон гэж Монголын жоншны холбооноос мэдээлсэн. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын хүрээнд Монгол жонш хөтөлбөрийг боловсруулж эхлээд байгаа юм. Энэ хүрээнд жоншны хүдэр баяжуулах хүчин чадлыг сайжруулж, 2016 он гэхэд улсын хэмжээнд 600 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр тооцоолжээ.\

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж