Женевын олон улсын автосалон: Бараг хямралын өмнөх шиг элбэг тансаглал

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Женевын олон улсын автосалон: Бараг хямралын өмнөх шиг элбэг тансаглал

Энэ өдрүүдэд Женев хотоо 80 дахь олон улсын автосалон болж байна. Авто ертөнцийн жилийн гол үйл явдал гэж түүнийг олон хүн үздэг.
Анх 1905 онд гарч ирсэн уг үзэсгэлэнг дэлхийн автын томоохон салон гэдэг бөгөөд тэр нь Европт жил тутам болдог автын цорын ганц үзэсгэлэн юм. Ийшээ дэлхийн томоохон үйлдвэрлэгч нар бараг бүгд ирдэг.
Энэ жилийн автосалон нь хямралын өмнөх үеийнх шиг өргөн дэлгэр тансаг болж байна. Дэлхийд тэргүүлэх авто үйлдвэрлэгч нар энэ удаа бараг 100 гаруй шинэ машиныг танилцууллаа. Getty Images агентлагийн гэрэл зурагчин Мигуэль Вилагран энэ гэрэл зургуудыг Женевын 80 дахь автосалоноос хийжээ

Aston Martin Cygnet

Aston Martin өөрийн бичил шинэ  Cygne машинаа танилцуулж байна. Үнэн хэрэгтээ энэ концет-кар нь Aston Martin-ны стильтай Toyota iQ загвар гэхээр. Aston Martin Cygnet машин нь Toyota iQ-гийн 1,33 литрийн эзэлхүүнтэй 99 морины хүчтэй Dual VVT-I хөдөлгүүрээр тоноглогджээ. Ирээдүйн загварын үйлдвэрийн дамжлагын машин 2010 оны сүүлч эсвэл 2011 оны эхээр Европт гарч ирнэ.

Renault Twizy Z.E

Renault хотын авсаархан загварын суудал нь 1+1 гэсэн дараалсан байрлалтай  Renault Twizy Z.E машиныг үзүүлж байна. Машин мотоциклээс ялимгүй том: 2,3 метрын урттай, өргөн нь 1,13 метр. Хурд нь 75 км/цаг.  Twizy Z.E машин 20 морины хүчтэй цахилгаан хөдөлгүүртэй ба нэг удаагийн цэнэгээр100 км замыг туулна. 2012 онд тэр худалдагдаж эхлэх гэнэ. Үнэ нь 5000 евро орчим байхаар төлөвлөгджээ.

Renault Zoe Z.E

Renault Zoe Z.E цахилгаан машин нь бага зэргийн купе гэмээр. 95 морины хүчтэй цахим хөдөлгүүрээр тоноглогдсон. Нэг удаагийн цэнэгээр 160 км газрыг туулна.Хөдөлгүүр нь жижиг оворын зайнаас цэнэглэгдэнэ.

Porsche 918 Spyder

Porsche компани Женевт холимог хөдөлгүүртэй ирээдүйн загварынхаа Porsche 918 Spyder хувилбарыг танилцуулж байна. Хоёр суудалтай спорт хийцийн энэ нээлттэй машин 500 морины хүчтэй V8 хөдөлгүүрээр тоноглогдсон ба нэг км замыг туулахдаа 70 гр Со2 хий хаялдаг. Урьд, хойд мостондоо хоёр цахим хөдөлгүүртэй. Porsche 918 Spyder 100 км-т гурван литр бензин зарцуулдаг.

BMW 5 Series

Шинэ седан BMW 5 өөрийн ангилалдаа дугуйн системийн хамгийн урт баазтай. Салоны чимэглэл тансаг бөгөөд өндөр төвшинд хийгдсэнээс гадна жолоочид туслах олон шинэлэг системийг уг машинд тавьж өгчээ. Уг машинд найм ба зургаан цилиндрийн хоёр хөдөлгүүрийн аль нэгийг тавихаар бүтээсэн байна. Тэдний хүчин чадал нь 204-407  морины хүчтэй байх  гэнэ. Мөн машиныг дизель хөдөлгүүртэй хийсэн хувилбар байгаа.
 

Subaru R1e

Subaru компанийн шинэ машин нь  R1e нэртэй ба Японд түүнийг Tokyo Electric Power Comany  ба NEC Lamilion Energy компаниуд ашиглаад эхэлсэн байна.Ойрын үед Subaru R1e АНУ-д шалгагдана. Дараа нь тэднийг үйлдвэрлэх талаар шийдвэрээ гаргах юм. Машин 53 морины хүчтэй литий-ионын зайгаар тоноглогджээ. Хурд нь 105 км/цаг.

Opel/Vauxhall Flexitreme GTE

Opel холимог хөдөлгүүртэй Opel/Vauxhall Flexitreme GTE гэдэг  шоу-караа Женевт үзүүлж байна. Машиныг 150 морины хүчтэй цахим хөдөлгүүр ба 100 морины хүчтэй бензинийн хөдөлгүүрээр тоноглосон байна. Тус компанийн экологийн цэвэр технологийн ирээдүйн хандлагыг энэ машин төлөөлж байна.

Lamborghini Gallardo LP 560-4 Spyder

Lamborghini компанийн  Gallardo LP 560-4 Spyder кабриолет маягийн кузовтай. Байрнаасаа 100 км-ын хурдыг 3,7 секундын дотор авч чадна. 5,2 литрийн эзэлхүүyн бүхий V10 хөдөлгүүр нь 560 морины хүчтэй. Gallardo LP 560-4 Spyder кузовын оройг нь 20 секундын дотор хурааж болно.

Mercedes-Benz F 800 Style

Таван суудалтай бизнес ангилалын седан  F 800 Style- хувилбараар Mercedes-Benzдээд зэрэглэлийн машины ирээдүйг төсөөлөх гэв. Аюулгүй байдал болон тав тухын талаар сайн чанарын шийдлийг уг компани санал болгож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж