Спортын наадмын шилдгүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2014.05.16-нд нийтлэгдсэн

Спортын наадмын шилдгүүд тодорлоо

Монгол Улсад “Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 93 жил”-ийн ой, Скайтел компанийн 15 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын спортын наадам 2014.05.08-13-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү наадамд тус салбарын 25 багийн 600 гаруй тамирчид Хөл бөмбөг, Сагсан бөмбөг, Волейбол, Дартс, Ширээний теннис Шатар, Kибер спорт гэсэн төрлүүдээр өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Дартс Эрэгтэй 1-р байр МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, 2-р байр Юнител компаний дэд захирал Б.Энхтүвшин, 3-р байр Интерактив компанийн захирал Б.Тохтохсүрэн. Эмэгтэй 1-р байр МУИС Б.Наранчимэг, 2-р байр МТШХХГ Б.Эрдэнэтуяа, 3-р байр Радио телевизийн сүлжээ Д.Болормаа

Цахим спорт 1-т Юнител, 2-т Мобиком, 3-т Скайтел

Хөл бөмбөг 1-т Юнител, 2-т Мобиком, 3-т Скайтел

Сагсан бөмбөг эрэгтэй 1-т Мобиком, 2-т Юнител, 3-т Скайтел, эмэгтэй 1-т Скайтел, 2-т Юнител, 3-т Мобиком

Волейбол эрэгтэй 1-т Мобиком, 2-т Скайтел, 3-т Мэдээлээл холбооны сүлжээ, эмэгтэй 1-т Скайтел, 2-т Мэдээлэл холбооны сүлжээ, 3-т Радио телевизийн сүлжээ

Ширээний теннис Эрэгтэй 1-т Мэдээлэл холбооны сүлжээ Бямбасүрэн, 2-т Мобиком Цэрэнпүрэв, 3-т МЦХ компани Ариунбат, эмэгтэй 1-т Юнител Оюунчимэг, 2-т Мэдээлэл холбооны сүлжээ Баяржаргал, 3-т Монгол шуудан Цэрэнчимэд

Шатар Эрэгтэй 1-т Мобиком Дорждэрэм, 2-т Жи-Мобайл Г.Оюунболд, 3-т Монгол шуудан Г.Ганбаатар, эмэгтэй 1-т МЦХ ХК Д.Цээсүрэн, 2-т Ай-Ти-Зон Ж.Жангармаа, 3-т Ахмадын холбоо М.Батхүү

Багийн нийт дүнгээр Мобиком корпорацийн баг тэргүүлж цомын эзнээр тодорсон бол 2-р байрт Юнител, 3-р байрт Скайтел компанийн багууд шалгарлаа. Эдгээр багуудын араас Жи-Мобайл, Мэдээлэл холбооны сүлжээ, МЦХ ХК, Радио телевизийн сүлжээ, Ай-Ти-Зон, МТШХХГ, Монгол шуудан ТӨХК-ийн багууд онооны нийлбэр дүнгээр байр эзэлж амжилттай оролцсон байна.

Шилдгийн шилдэг тамирчнаар МТШХХГ Ш.Очирхүү, Шилдэг тоглогчоор Мобиком Д.Цогбадрах /хөлбөмбөг/, Мобиком Тунгалаг /теннис/, Жи-Мобайл Батбаяр /теннис/, Мэдээлэл холбооны сүлжээ Солонго /волейбол/, Мобиком Мөнгөндөл /волейбол/, Мобиком Х.Мөнхжаргал /сагсаг бөмбөг/, Скайтел Г.Мөнгөнчулуун /сагсаг бөмбөг/ тус тус шалгарсан байна.

Ц.Жадамбаа дартсаар аваргалжээ

Монгол Улсад орчин цагийн мэдээлэл, харилцаа холбоо үүсч хөгжсөний 93 жилийн ой, Скайтел компанийн 15 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй тус салбарын Спортын наадмын Дартсын тэмцээн 2014 оны 5 дугаар сарын 9-нд Нүхт цогцолборт болж аваргуудаа тодруулсан байна. Дартсын спорт нь байт харваа, буудлагаас онцлог нь зөвхөн төв цэгт бус 20 тэнцүү бүсэд хувагдсан цэгээс оноо цуглуулдгаараа ялгаатай юм. Тэмцээнд мэдээлэл, харилцаа холбооны салбарын 15 байгууллагын дарга, захирлууд өрсөлдсөнөөс, МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа түрүүлж алтан медаль, 2-р байрт Юнител компаний дэд захирал Б.Энхтүвшин, 3-р байрт Интерактив компанийн захирал Б.Тохтохсүрэн нар оржээ.

Тэмцээнийг шүүн явуулсан Монголын Дартс сонирхогчдын холбооны үүсгэн байгуулагч, Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Одбилэг энэ жилийн тэмцээнийг дүгнэж хэлэхдээ “Ноднингийн адил сонирхчдын түвшинд зохион байгуулагдсан. Өмнөх жил гуравдугаарт байрт орж байсан МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа медалынхаа өнгийг хувиргаж алтан медалын эзэн боллоо. Өнгөрсөн жилийн аварга “it zone” компанийн захирал Баттулга хэсгээсээ ч гарч чадсангүй. Мобиком компанийн гүйцэтгэх захирал Дэвид Холледей оролцсон нь тэмцээнийг улам ч сонирохолтой болголоо” хэмээн онцолсн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж