Maxim сэтгүүлийн ТОП-12 порно од

Хуучирсан мэдээ: 2010.06.26-нд нийтлэгдсэн

Maxim сэтгүүлийн ТОП-12 порно од

Maxim сэтгүүлийн Британийн хувилбарын зургадугаар сарын дугаарт 12 шилдэг порно жүжигчдийн жагсаалтыг нийтэлжээ.
В ТОП-12 жагсаалтад хамгийн олон шагналтай, хамгийн өндөр цалин хөлстөй, хамгийн олон хувиар олшруулагдсан киноны жүжигчин эмэгтэйчүүд орсон байна.
Зургаа, зургаан хар ба цайвар үстэн эдгээр эмэгтэйчүүдийн хувь заяа хоорондоо төстөй.  Тэд бүгд л насанд хүрээд сургалтын зардлаа олох гээд порно кинонд тоглож эхэлсэн гэнэ.

Maxim сэтгүүлийн тайлбарт эдгээр жүжигчдийн талаар бас бус хэтрүүлэг орсон байна. Жишээлбэл, энэтхэг гаралтай Санни Леоне (29) 26 насандаа эр хүнтэй унтаж үзсэн гэж бичжээ. Гэтэл жинхэнэ нэр нь Карен Малхотра гэх Санни хүүхдийн эмч болох гэж байсан бөгөөд 19 наснаасаа порно киноны аж үйлдвэрт ажиллаж эхэлжээ. Үүнээсээ гурван жилийн өмнө тэрээр нэг ангийн сагсчин залуугаас сексийн амтыг үзсэн гэж сэтгүүл өөртэйгөө зөрөлдөн өгүүлсэн байв. Энэ канад жүжигчин эмэгтэй хэдэн арван порно кинонд тогложээ. Мөн хоёр удаа “Порно-Оскар” шагнал авч байв.

Жагсаалтын бас нэг эмэгтэй Бри Олсон (23), 15 настайгаасаа порно од болохыг мөрөөдөж байгаад хүслээ 19 насандаа биелүүлсэн байна. Тэрээр 140 порно кинонд тоглон дөрвөн “Порно-Оскар” авчээ. Нэгэн ярилцлагадаа “Эмээ чинь холокостыг дамжин зүтэрсэн хүн гэл үү” гэсэн асуултад тэрээр “эмээ нь украин хүн байсан ба харин еврей нарт тусалдаг байсан юм. Холокостын хохирогчид бүгд еврей байгаагүй” гэж хэлж байжээ.

Калифорнийн эмэгтэй, 25 настай Ева Анджелина бас эрт 18 насандаа порно кинонд тоглож эхэлсэн гэнэ. Тэрээр 380 порно кинонд тоглон гурван “Порно-Оскар” авчээ. Гурван жилийн өмнө тэрээр порно жүжигчинтэй гэрлэн охин төрүүлсэн юм. Удалгүй тэд салцгааж одоо тэрээр Иракийн дайнаас буцан ирсэн цэргийн эхнэр болжээ.

Тори Блэк дөнгөж 21 настай ч 200 гаруй кинонд тоглосон ба энэ жил таван “Порно-Оскар” хүртжээ.
 

Теган Пресли долдугаар сард 25 хүрнэ. Тэрээр олон хүүхэдтэй айлын хамгийн том хүүхэд нь. 15 наснаасаа ажил хийн гэр орондоо туслаж ирсэн юм. Нийтдээ 120 кинонд тоглон гурван удаа “Порно-Оскар” шагналтан болж байлаа.

Хорин долоотой канад эмэгтэй Шила Стайлз (жинхэнэ нэр нь Аманда Фридланд, немц гаралтай) 200 порнофильмд тогложээ. Шагнал аваагүй ч орон нутгийн хэвлэлээр Оронж мужийн цагдаагийн орлогч даргатай зугаалан том дуулиан дэгдээгээд амжсан юм.

Африк гаралтай америк бүсгүй Рокси Рейнольдс (26) кино карьераа дуусгахыг мөрөөдөж байна. Тэрээр рэп сонирхож байгаа гэнэ.

Женна Пресли 23 насандаа 150 кинонд тогложээ. Бас олон хүүхэдтэй айлын охин 18 наснаасаа ажил хийж эхэлсэн  аж.

Энэ 12 эмэгтэйгээс 32 настай  Бритни Скай хамгийн ахмад нь. Кинондоо тоглохоос гадна найруулагч хийдэг. Тэрээр есөн жилийн дотор 400 кинонд оролцсон ба 2006 оны “Порно-Оскар”-ын шагналтан.

Нийтдээ 200 фильм ба хоёр "Порно-Оскар" шагнал 25 настай америк бүсгүй Алексис Тексаст бий. Гарал нь немц ба норвеги.

Жүжигчин ба найруулагч, 26 настай Кимберли Кейн энэ жилийн “Порно-Оскар”  буюу AVN Awards ёслол дээр шилдгээр нэрлэгдэв.

Залуу Жоржиа Жонс уг сэтгүүлийн жагсаалтыг тэргүүлжээ. Тэрээр дөнгөж гурван жил порно аж үйлдвэрт ажиллаж байгаа гавъяа зүтгэлээр бусдыгаа гүйцээгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж